гагнуур

gagnuur

Цахилгаан нуман гагнуурын ХАА

Үйлдвэрлэл дээр тохиолдох гэмтэл бэртэлт

  1. Гагналтын үед гагнуурын нумын туяанаас биеийн ил хэсгийг хамгаалаагүйгээс түлэгдэх
  2. Хамгаалах шил зүүгээгүйгээс нүд үрэвсэх, нулимас гоожих
  3. Гагналтын байрны салхивч муугаас гагнах явцад үүссэн цайр, хар тунгалаг, зэс, манган, цахиурын ислийн уур, орчны агаарт хуримтлагдсан нүүрсхүчлийн хийнээс хордох
  4. Болгоомжгүйгээс болон хамгаалах бүс хэрэглээгүйгээс өндрөөс унаж бэртэх яс хугарах
  5. Цахилгаан гүйдэлд цохиулах
  6. Дэлбэрэлтэнд өртөх зэрэг ослууд гарч болно.

Хувийн эрүүл ахуйн шаардлага

Гагнуурчин нь ажлын үед тосгүй, хуурай, урагдаагүй, тусгай хувцастай ажиллах шаардлагатай. Хувцасныхаа бүх товчийг товчилж, өмдийг гутлын гадуур тавьж өмсөж, халаасны хавхлагыг гадуур нь гаргаж, ханцуйны үзүүрийг бүчээр уяж хувцаслана.

Гагнуурчин нь саравчгүй малгай, брезентэн бээлий өмсөж, нүүрний халхавч баг, нүдний шил зүүсэн байх ба, агааржуулалт, салхивчны системийг ажиллуулна. Цахилгаан гүйдэлд цохиулах

Гагнуурчин нь гагнуурын цахилгаан хэлхээнд битүү холбогдох тохиолдолд цахилгаан гүйдэлд осолдож болзошгүй.

Цахилгаан гүйдэлд цохиулахгүй байх нөхцөлийг хангахын тулд

  1. Гагнуурын хувьсгуур, өөрчлүүр, шулуутгагчийн гэрийг найдвартай газардуулах, газардуулгыг тэжээгүүрийн их биенээс 6мм2 талбайтай зэс, 12мм2-ээс багагүй байх ган утсаар хийж газардуулна.
  2. Ажил эхлэхийн өмнө электрод баригчийн гагнуурын утасны тусгаарлалт болон хоёрдогч хэлхээний бүх холболтын найдвартай эсэхийг шалгах
  3. Хуурай ажлын хувцастай, төмөр хадаасгүй гуталтай гагнах
  4. Ажил засварлах, дуусах үед гагналтын тэжээгүүрийг гүйдлийн хэлхээнээс салгах
  5. Хур тунадастай үед ажиллахгүй байх
  6. Гагнуурын тэжээгүүрийг дур мэдэн засахгүй байх
  7. Битүү саванд ажиллахдаа резинэн шалавч дэвсэж зөөврийн гэрэлтүүлэг хэрэглэх
  8. Тэжээгүүрийг ажиллагаатай үед зөөвөрлөхийг хориглоно.

Түлэгдэл

Гагналтын үед электродын хайлсан метал цацалж гагнуурчны хамгаалалтгүй биеийн ил хэсэгт эсвэл хувцсанд наалдаж түлэгдэл шаталт үүснэ. Түлэгдлээс хамгаалахын тулд:

  • Гагнуурчны тусгай хувцас, гутал, бээлий, малгайг өмсөх
  • Гагналтын ажил гүйцэтгэж байгаа ойролцоо хурдан галд авалцдаг шатамхай материалууд байлгахгүй байх хэрэгтэй.

Гагнуурчны ажлын байранд устай хувин, элстэй сав, галын хор, сүх зэрэг багаж байх шаардлагатай.

Яс хугаралт, няцралт

Энэ төрлийн бэртэлт нь :

  • Эдлэлийг гагналт болон угсралтанд бэлтгэхэд
  • Ажлын байрыг зөв зохион байгуулаагүй
  • Багаж тоног төхөөрөмжтэй зааврын дагуу ажиллаагүй
  • Өндөрт бэхэлгээгүй ажилласнаас
  • Гагнуурчны анхаарал болгоомжгүйгээс гарч болно.

Туяаны нөлөөллөөс хамгаалах

Гагнуурын нум нь тод харагдагч гэрэл, үл харагдагч хэт ягаан ба улаан туяа цацруулдаг. Гагнуурын нумын гэрлийг 5-10 минут халаалтгүй нүдээр харахад 1-2 цагийн дараа гэрлийн өвчнөөр өвчилнө.

Харин өвчнийг намдаахын тулд:

- Байрыг харанхуйлах

- Хүйтэн жин тавих

- Нүдний дусаагуур дусаана

Гагнуурын нумын туяа нь 20м дотор муугаар нөлөөлдөг. Нил улаан туяанаас биеийн ил хэсгийг хамгаалахын тулд дарааах арга хэмжээг авна.

  • Брезинтэн бээлий
  • Өндөр захтай цамц
  • Туяа үл нэвтрүүлэгч шатдаггүй фибрээр хийсэн багаар хамгаална.

Осол гарах шалтгаан

  1. Аюул осолтой ажилд нарядгүй орсон
  2. Өндөрт ажиллах тусгайлсан шат, тавцан бариагүй
  3. Хамгаалах бүс , хэрэгсэл хэрэглээгүй
  4. Ажлын байрны зохион байгуулалт, эмх цэгц муу
  5. Галын аюулгүй байдлыг хангаагүй

Сэтгэгдэл үлдээх

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

gagnuur

Найзууд

Mongonshagai



:-)
 
xaax